Утасны цэнэглэгч ажиллахгүй байна 3 5

Last updated on 2022-06-15 02:52 in Бүтээгдэхүүний гомдол
Posted By Ehlel Admin

MFI сертификатаар баталгаажсан кабель

Хэрэв та өөрийн  iPhone, iPod эсвэл iPad-даа lightning оролттой цэнэглэгч худалдан авсан бол MFI сертификаттай эсэхийг нь шалгаж авах.

MFI сертификат нь Made for iPhone / iPod / iPad буюу Apple-ийн бүтээгдхүүнүүдэд зориулав гэсэн утгатай. Жишээ нь Apple-ийн төхөөрөмжийн даралдах хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг компаниуд нь өөрсдийн технологийг хөгжүүлж, Apple-ийн зөвшөөрөлийг авсны дараагаар уг сертификатийг олгодог байна. Сертификаттай болохын тулд тухайн компани олон төрлийн стандарт шалгууруудыг давсан байх ёстой байдаг нь MFI сертификаттай бүтээгдхүүн хэрэглэхэд аюулгүй гэдэгт та итгэлтэй байж болно. Үйлчлүүлэгч та MFi сертификатгүй Lightning кабель худалдаж авах, ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь MFI сертификатгүй бүтээгдхүүн таны адаптер асвэл кабел цаашлаад IOS төхөөрөмжинд тань гэмтэл учруулж болзошгүй юм.

Эхлэл-ийн MFI сертификаттай кабель-ууд нь DC5V / 1A-5V2A- * 5V / 4A үзүүлэлттэй бөгөөд дата/файл дамжуулах 480мб/сек хурдтай юм. Бүхий л төрлийн цэнэглэгч нь тохирох USB оролттой ба цэнэглэгчний вольтноос хамаарч цэнэглэх хурдаа тохируулдаг.

Бид MFI Lightning USB кабелийг "Ehlel Support Center"-д хүлээн авч, бүтээгдэхүүнийг оношилсны дараа ажлын 5 хоногийн дотор бүтээгдэхүүнийг засварлах аль эсвэл сольж өгч болно.

Та манай "Ehlel Support Center” болон “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн вебсайт дээр хэрэглэгчийн бүртгэл үүсгэж болох ба “Ticket” функцийг ашиглан өөрийн санал гомдол, бүтээгдхүүний гэмтэл зэргийг мэдээллэж, хүсэлт илгээж болно.

Хэрэглэгчээс шалтгаалсан механик гэмтэл гарсан тохиолдолд Эхлэл тусламжийн төвийн засвар үйлчилгээний журмын дагуу засварлах, солих боломжгүйг анхаарна уу. Баярлалаа.

 

 

 

 

** The time is base on UTC timezone